Төр гэж юу вэ?

Ойрын үед хоёр ном уншлаа. Уг хоёр номын талаар блогийн уншигчдадаа хуваалцая. 

Төрийн анатоми

Мари Ротбард гэх Америкийн эдийн засагч, сэтгэгчийн бэсрэг бүтээл. Анархо капиталист буюу бидний ярьдагаар "анархист"нөхөр л дөө. Анархо капитализм, анархизм хоёр бага сага ялгаатай л даа мэдээж.

За номын агуулга руу оръё. Уг номонд төр гэж чухам юу юм бэ бас юу биш вэ гэдгийг тод томруунаар гаргаж ирсэн. Төр гэж юу вэ гэдгийг ойлгохын тулд эхлээд юу биш бэ гэдгийг ойлгох нь чухал. Юуны өмнө төр гэдэг бол ард түмэн биш. Бас төр бол бид биш аж. Ер нь маш энгийн математик бодоход л гарч ирэх үнэн бол төр бол цөөнх, цөөнхийн төлөөлөл. Хоёр дахь нь төр ард түмэнд үйлчилдэг гэсэн уриа лоозон. Үнэндээ төр үнэхээр үйлчилгээний байгууллага юм бол хүчээр татвар авч, хүсээгүй дүрэм журмыг нь биелүүлээгүйн төлөө шоронд хорьж, мөн л хүсээгүй байхад хүчээр цэрэгт татах байсан уу? Тэгэхээр төр гэж ер нь юу юм бэ? Товчдоо төр гэдэг бол тодорхой газар нутгийн хүрээнд албадлага, хүчирхийллийг дангаар ашиглахыг оролдож байдаг нийгмийн байгууллага. Үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөр авдаг албадлага дээр тулгуурласан байгууллага. (Мари Ротбард, Төрийн анатоми, 11-р тал) Төр өөрөө оршин тогтнохын тулд нэн тэргүүний шаардлагатай зүйл олон түмний дэмжлэг. Уг дэмжлэгийг бий болгохын тулд хүмүүст төр хэрэгтэй, төргүйгээр бүх зүйл явахгүй, хөгжихгүй гэсэн суртал ухаалаг хийдэг, мөн төр та бүхнийг хамгаалдаг гэж сурталчилдаг байна. Өөрөөр хэлбэл дайн байлдаан төрийг бэхжүүлэхэд хамгийн нөлөөтэй хүчин зүйл гэж ойлгож болно. 

Critical thinking

Надад Олзвой гэдэг үеэл бий. Одоо Австри улсад сурч, ажилладаг. Би бага байхдаа Олзвойг дуурайх дуртай байлаа. Дуурайя гэж дуурайхгүй л дээ. Зүгээр л хийж байгаа нь нэг л гоё санагдаад дуурайдаг байсан байх. Хүүхэд байхдаа Олзвой англиар бол science boy, монголоор бол "гавал" гар байсан юм. Олзвой хаяа нэг эх орондоо ирэхээр нь би очиж баахан буу халах дуртай. (энэ миний хамгийн дуртай зүйлүүдийн нэг байх шүү бараг). Би ч энд тэндээс сонссон худал, үнэн мэдээллээ бурж алдана шүү дээ. Тэр болгонд мань хүн надаас наадахаа чи хэнээс сонссон, хэзээ сонссон гэж байнга асууна. Нэг хүний нэр хэлэнгүүт тэр хүн чинь юу хийдэг хүн юм? гэж ирээд л тодруулна. Дараа нь хэсэг бодсоныхоо дараа би лав наад мэдээлэлд чинь итгэхгүй юм байна гэж хэлнэ дээ. ккк